Энэ бол Энэтхэг улсын Махарашта хотыг Панган тосгонд сургуульд явж буй бэлэвсэн эхнэрүүд, эмээ, ахимаг насны эмэгтэйчүүд билээ. Тэд бүгд сурч боловсрох чин хүсэлтэй хэдий ч олон зүйлээс болоод сургуульд сурж чадаагүй хүмүүс юм. Тэд ихэвчлэн залуудаа нөхөрт гарч бүр зарим нь 10 настайдаа гэр бүл болсон улс байдаг билээ. Сургуульд сурж ном, дэвтэр авах байтугай хонгийн хоолоо арай ядан олдог тэд нэрээ ч бичиж чаддаггүй байжээ. Тус мужын хотын дарга эдгээр бүсгүйчүүдэд туслаж, ном дэвтэр хичээлийн хэрэглэлээр бүрэн хангагдан сургуульдаа явж буй нь энэ. Хамгийн ахмад настай нь 91настайгаас авхуулаад тэд бүгд нэрээ бичиж сурч боловсорч буйдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа билээ. Сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийн тод жишээ энэ бөгөөд дэлхийн олон улс оронд ямар нэг байдлаар эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа юм.
6
Үндэстэн агентлаг