Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Парис-2024” наадамд барилдах тамирчдын нэрсийг албан ёсоор зарласан бөгөөд тэмцээнд таван тивийн 122 орны 378 жүдоч 15 багц медалийн төлөө өрсөлдөх юм байна.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд 10 тамирчин оролцохоос гадна холимог багийн төрөлд өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.