Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны аравдугаар сарын 11-нд болно.
Сонгууль болох гэж буйтай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс зогсоохоор болжээ. Иймд иргэдийг дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхийг УБЕГ-аас зөвлөлөө.
Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заажээ.