Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-ний өдөр болно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.
Иймд иргэний шилжилт хөдөлгөөн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоно. Иймд иргэд дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулжээ.