Ерөнхий сайдын урилгаар Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио наймдугаар сарын 11-12-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байсан. Гэвч өчигдөр Японы Миязаки мужийн Хюүганадад төвтэй 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотойгоор тус айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Энэхүү газар хөдлөлт нь Япон Улсад ойрын ирээдүйд болж магадгүй гамшиг сүйрэл дагуулах асар том газар хөдлөлт “Нанкай Трап” /Nаnkai Trough/ газар хөдлөлтийн бүсийн захад болсонтой холбогдуулан Япон Улсын Засгийн газар, Японы цаг уурын агентлаг (JMA)-аас “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил” анхааруулга сэрэмжлүүлгийг анх удаагаа гаргажээ.