Ногоон автобусны гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.08.12/ боллоо.
Гэвч өмгөөлөгч нарын хүсэлтээр дахин хойшлов.
Тодруулбал, шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлож байна. Шүүгч нар ээлжийн амралтаа авч байгаа. Энэ хугацаа, мөн өмгөөлөгч нарын хүсэлтийг тааруулсан хэмээн Шүүхийн тогтоолыг шүүгч танилцууллаа.
Өмнө нь: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэхэд, шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт өгсөн тул өнөөдрийг хүртэл хойшилсон юм.