Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад түүний Эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байсан, өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын сонгуульд 11-р тойргоос буюу Сонгинорхайрхан дүүргээс нэр дэвшин өрсөлдсөн юм.
Ажилласан байдал:
1984 – 1985 онд Хавдар судлалын үндэсний төвд асрагч
1991 – 1992 онд Дорноговь аймгийн Айраг сумын мэс заслын эмч
1992 – 2004 Анагаах Ухааны Их сургууль багш, тэнхимийн эрхлэгч, Мэргэжил дээшлүүлэх институт, Захирал
2004 – 2007 ЭМШУҮИС, Био-Анагаах сургуулийн захирал
2007 – 2009 Халдварт өвчин судлалын төв, Дэд захирал
2009 – 2012 ЭМЯамны ТНБДарга, Эрүүл мэндийн сайд
2012 – 2018 Монгол Уламжлалын Академи, Зөвлөх
2018 – 2020 Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын ажлын алба, Зөвлөх, Ахлах зөвлөх
2020 – 2023 АШУҮИС-ийн захирал
2023.12 – АШУҮИС-ийн Профессор багш
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг УИХ-ын гишүүн болсон тул шинэ зөвлөх томилжээ.