Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр Монгол орны мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багассаар байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Дулаарал эрчимтэй явагдаж, өндөр уулын мөнх цас, мөсөн гол их хэмжээгээр хайлаад байвал тэндээс эх авах гол, мөрний урсцын хэмжээ буурдаг байна. Улмаар гол даган аж төрж буй иргэдийн амьжиргаа болон нийгэм, эдийн засагт олон тооны сөрөг үр дагавруудыг бий болгодог аж.