Европын дийлэнх оронд тэгээс дээш хэмтэй өдрүүд дунджаар 14-өөр нэмэгдсэн байна.
Дэлхийн дулаарлаас үүдэн өвлийн улиралд хүйтний эрч буурч байгаа нь хасах хэмд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд сорилт болж байна.
Цаг уурын дүн шинжилгээнд хамрагдсан улс орнуудын 30 гаруй хувьд нь сүүлийн 10 жилд нийт хүйтэн өдрүүдийн тоо дунджаар долоо хоногоор буурчээ. Үүнд Европын ихэнх орон мөн АНУ-ын ихэнх муж багтсан байна.
Герман, Бельги зэрэг Европын ихэнх оронд сүүлийн 10 жилд тэгээс дээш хэмтэй өдрүүд дунджаар 14-өөр нэмэгдсэн болохыг тус судалгаанд дурджээ.
Цаг агаар дулаарах нь өвлийн спортоос эхлээд ундны ус, тэр ч байтугай улирлын харшил зэрэг бүх зүйлд нөлөөлж байгаа аж.
Дулаахан өдрүүд болон борооны улмаас өнгөрсөн гуравдугаар сард орлого нь 73 хувиар буурсныг “Jiminy Peak Mountain Resort”-ийн Гүйцэтгэх захирал онцолжээ.