Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрээр дасгалжуулагч Д.Баттулгын хамт өглөөний 07:30 цагт газардлаа.
Тэрбээр “Рио-2016”-гоос хүрэл, ”Токио-2020”-гоос алт, “Парис-2024”-аас мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмын иж бүрдэл медальтай Монгол Улсын анхны тамирчин болсон юм. Түүний хамт байт харваа, усанд сэлэлт, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Монголын баг тамирчид хүрэлцэн ирлээ.