Ням гарагт Флорида мужийн West Palm Beach дэх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшлийн гольфийн талбайд автомат буугаар зэвсэглэсэн этгээдийг илрүүлж, гал нээснээ түүний хамгаалалтын албаныхан мэдээлсэн байна.
Д.Трамп одоо аюулгүй, эсэн мэнд байгаа бөгөөд дээрх үйл явдал нь түүний амь насанд халдах оролдлого байсан байж болзошгүйг АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мөн мэдээлжээ. CNN-ийн мэдээлснээр цагдаагийн алба хаагчид 58 настай Райан Рут гэгчийг сэжигтнээр баривчлаад байгаа аж.
Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трампын амь насанд халдах оролдлого ийнхүү сүүлийн хоёр сард хоёр дахь удаагаа гарч байна. VII сарын 13-нд тэрбээр Пенсильван мужид дэмжигчидтэйгээ уулзалт хийж байх үед зэвсэгт этгээд түүн рүү буудаж, улмаар баруун чихийг нь шархдуулсан юм.