Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хотын даргаас шинээр хавдрын эмнэлэг барих ажил ямар шатандаа явж байгаа талаар сэтгүүлчдийн асуулт асуулаа.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Одоогийн Авто худалдааны төвийн урд талд 10 га газрыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан нарын хамтарсан төрийн бус байгууллагад өгсөн. Тус газар төрийн бус байгууллагын нэр дээр байгаа.
Сүүлийн үед хотжилт, бусад нөлөөллөөр хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа учраас Сонгинохайрхан уулын бэл, Туул голын эрэг дагуу хавдрын эмнэлэг байгуулах санаачилга гарч, газрын асуудал дөрвөн жилийн өмнө шийдэгдсэн.
Хавдрын эмнэлгийг гаднын хөнгөлөлттэй зээлээр, сүүлийн үеийн технологиор байгуулъя гэх санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан нар хөөцөлдөж байгаа. Хотын зүгээс дэд бүтэц тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой” хэмээн ярилаа.