Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд болон ААН, байгууллагыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг “Тавантолгой түлш” компанийн 43 агуулахад өнөөдрийн байдлаар 89,000 тонн нөөц байгааг мэдээллээ.
Зүүн үйлдвэрийн хоёрдугаар цехийн шугам жигдрүүлэх ажлыг аравдугаар сарын 10-н гэхэд бүрэн дуусгах бол гуравдугаар цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ.
Үүнээс гадна шахмал түлшний түүхий эд болох мидлингүүдийн дээжийг хөндлөнгийн лабораторид өгч шинжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төвийн болон зүүн үйлдвэр хоногт 2,500 тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 630 цэгт борлуулж байгаа бөгөөд 25 килограммын шуудайтай түлшийг 3,750 төгрөгөөр, нэг тонныг 150,000 төгрөгөөр ААН, байгууллагад худалдаалдаг гээд шахмал түлшний үнэ нэмэгдэхгүйг мэдэгдэв.