Лхагва гарагт Умард Солонгосын арми Өмнөд Солонгостой холбогдох бүх хуурай газрын замыг хааж буйгаа мэдэгджээ.
Энэ нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг авч буй хариу арга хэмжээ гэв.
Авто болон төмөр замыг хааснаар газар нутгийнхаа хамгаалалтын бүтцийг сайжруулна гэж үзэж байгаа аж.
Лхагва гарагт гаргасан мэдэгдэлд “Манай армийн хувьд дайсагнагч үндсэн улс болох БНСУ-тай өмнөд хилээ бүрмөсөн хаах нь одоогийн нөхцөлд дайныг зогсоох, өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ юм” гэжээ.
Умард Солонгосын арми “Газар нутгаа тусгаарлаж, хүчитгэх арга хэмжээний тухайд аливаа буруу ойлголт болон зөрчилдөөнөөс сэргийлэх” зорилгоор Өмнөд дэх АНУ-ын арми руу зурвас илгээсэн байна.
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Умард Солонгосын түрэмгийллийг таслан зогсоохын тулд АНУ 28 мянга орчим цэргээ Өмнөд Солонгост байрлуулж буй.
Эх сурвалж: The Korea Times