Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр өнөөдөр 09:30 цагийн байдлаар Сүхбаатар аймагт хамгийн ирц хамгийн өндөр бүртгэгджээ. Тус аймагт 5,534 иргэн санал өгч, 13.6 хувьд хүрсэн. Тэдний араас Говьсүмбэр 11.4 хувь, Дорнод аймагт 11.1%-тай байна.
Харин нийслэлд Багахангай дүүрэгт нийт сонгогчдын 11 хувь нь одоогоор саналаа өгсөн бол Багануурт 9.3 хувь, Налайхад 8.1 хувьтай явна.
Өчигдөр 21 аймаг, есөн дүүргийн 2230 хэсэг дээр 19468 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлснээс 18617 иргэн саналаа өгчээ.