Африкийн
Гана улсын Засгийн газарт 56 сайд, дэд сайд ажилладаг байсан. Энэ үед төсвийг
танах тухай сөрөг хүчин ярьдаг байв. Тэгвэл яг ийм амлалт өгч сонгогдсон
ерөнхийлөгч Нана Акуфо Аддо 110 сайдтай нүсэр Засгийн газар байгуулснаараа олон
нийтийн шүүмжлэлд өртөх боллоо.
Нана Акуфо
Аддо олон нийтээс ирж буй шүүмжлэлд \”Том засгийн газартай болсноор зардал өснө
гэж тайлбарладгийг ойлгож байна. Гэхдээ сайд нарын тоог нэмсэн нь улсаа
хурдтайгаар хөгжүүлэх гэсэн том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгоосой гэж хүсч
байна. Сайд нар амрах гэж биш ажиллах гэж томилогдсон” гэсэн тайлбарыг шууд
нэвтрүүлэгт оролцох үеэрээ өгсөн байна.
Ийм олон
сайдтай улс бол Их Британи. Тус улс 120 сайдтай. Гэхдээ 65 сая хүн амтай. Харин
Гана улсын хувьд 27 сая хүн амтай юм. 1992 онд Ардчилсан үндсэн хуультай
болсон. Мөн Гана улсын түүхэнд хамгийн олон сайдтай Засгийн газар ажиллаж
байгаа нь энэ аж.
Шинэ
бүтцээр хөдөө аж ахуйн яам л гэхэд таван сайдтай ажиллахаар болсон байна. Энэ
маягаар яамдын сайд нарын орон тоо нэмэгджээ.
Гана улсын
сайд сарын 4000 ам.долларын цалин авч, хоёр автомашин унаж, шатахуун, урсгал,
зардал, хувийн хамгаалалт, орон сууц зэргээ улсаас гаргуулдаг байна.
Үндэстэн агентлаг