УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад туссан “Соёлын эрхийн бичиг” санаачилгын зардлыг бууруулах УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гаргасан УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар дэмжсэнгүй, унагав.
Ингэснээр 18.3 тэрбум төгрөгийн киноны ваучер тараах Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайд Ч.Номингийн санал хэрэгжихээр болж байна.
Хүүхдүүдэд улсын төсвийн мөнгөөр кино үзүүлэх нь хавдрын эмнэлэг, сургууль цэцэрлэг барих, эмнэлгийн тоног төхөөрөмж, онцгой байдлын гал унтраах орчин үеийн хэрэгсэл авахаас илүү чухал гэж Монгол төр үзэж бололтой. Энэ мөнгийг Ч.Номин захиран зарцуулах юм.