Өвлийн
тусгай олимп эдгээр өдрүүдэд Австри улсад зохион байгуулагдаж байгаа билээ.
Энэ
сарын 26 хүртэл үргэлжлэх тус наадамд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 2700
орчим тамирчид, 1100 дасгалжуулагчийн удирдлага дор хурд хүч авхаалж самбаагаа
сорьж
байна. Манай улсаас 15-21
насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн
төрлүүдэд тус тус өрсөлдөж байгаа юм.
Өчигдөр
гуйлтийн төрөлд өрсөлдсөн дөрвөн тамирчин дөрвүүлээ медаль хүртлээ.
Тодруулбал,
Цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 25 метрийн төрөлд С.Тэмүүлэн мөнгөн медаль,
Цасны гуталтай гүйлтийн эмэгтэй 100 метрийн төрөлд Б.Оюунбилэг мөнгөн медаль,
50 метрийн эмэгтэй гүйлтийн цанын төрөлд Н.Уянга алтан медаль, 50 метрийн
гүйлтийн цаны эрэгтэй төрөлд М.Гантөмөр хүрэл медалийн эзэн боллоо.
Харин
бөмбөгтэй хоккейн төрөлд манай баг өчигдөр дөрвөн тоглолт хийснээс хоёр хожиж,
хоёр хожигдоод байгаа аж. Өнөөдрийн Буракино Фасогийн багтай хийх тоглолтоос
цаашид тэмцээнээ үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг нь тодорхой болно.
Үндэстэн агентлаг