Өнөөдрөөс АНУ шинэ хориг тавьж эхэлсэн ба энэ нь Ойрхи Дорнод болон Хойд Африкын хэд хэдэн улсаас зорчин ирж байгаа хүмүүст онгоцонд нөүтбүүк, таблет, DVD гэх том оврын электрон хэрэгслийг онгоцонд авж орох, тээвэрлэхийг хориглосон байна. Гэхдээ утас, ухаалаг утсаа биедээ авж орох нь зөвшөөрөлтэй хэвээр байх нь. Үүнтэй холбоотойгоор Жорданаас Нью-Йорк, Чикаго, Детройт, Монтреал, нислэгүүдэд агаарын тээврийн шинэ дүрэм Мягмар гарагаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд гар утас болон эмнэлгийн зориулалттай электрон хэрэгслээс бусад электрон хэрэгслийг хориглосон бөгөөд DVD, камер, электрон тоглоом , нөүтбүүк зэргийг шалган нэвтрүүлж байгаа юм. Дотоодын аюулгүй байдлын газрын нарийн бичгийн дарга Жон Келли хэлэхдээ \”хориг хэр удаан тавигдахыг мэдэхгүй.Гэхдээ энэ бол зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Конгрессээс гаргасан шийдвэр\” гэж AP агентлагт ярьжээ.
Үндэстэн агентлаг