Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Тухайлбал энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах хорооллын дугаар тоотод угаартсан хүмүүс байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй Н угаартаж нас баран, 38 настай, эмэгтэй О угаартаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Урьдчилсан байдлаар дээрх иргэд галлагаагаа буруу хийж, түүхий нүүрсэнд угаартсан байж болзошгүйг тогтоогдсон талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Угаарын хий нь өнгө, үнэр, амтгүй учир иргэд угаартаж буйгаа мэдэх боломжгүй байдаг. Иймд иргэд та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.