Нийслэлд хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллага, төр захиргааны байгууллага хамтран хянаж байна.
Мөн урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар сарын эхний байдлаар ахуйн хүрээнд угаартсан 102 дуудлага, мэдээлэл бүртгэжээ. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг 282 хүн авсан байна.
Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөлийг тодруулахад утаа мэдрэгчгүй, утаа мэдрэгчээ салгасан яндангийн сойлт хаасан, яндангаа авсан зэрэг шалтгаантай байжээ.
Иймд иргэд Та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөгөөг хэрэгжүүлэн аливаа эрсдэлээс хайртай дотнын хүмүүсээ хамгаална уу. Энгийн дадал эрсдэлээс хамгаална хэмээн Экологийн цагдаагийн албанаас анхааруулав.