Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр:
Манай байгууллага угаараас улбаатай хор хохирлын тандалтыг мөн хийдэг. Тэр дундаа угаарын хийн хордлогоор нас барсан хүмүүст илүүтэй анхаардаг. 2023-2025 оны тоон мэдээллийг хүргэхэд, 2023 онд 3184 хүн, 2024 онд 2830 хүн, 2025 онд 2267 хүн тус тус угаартжээ. Харин нас баралтын тухайд, 2023 онд 61 иргэн, 2024 онд 53, 2025 онд 30 иргэн нас баржээ. Гэхдээ үүний цаад учир шалтгааныг тодорхой болгох, цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Өнөөдөр хэвлэлийн хурал хийж буйн шалтгаан нь энэ цаг үед буюу дулааны улиралд шилжихэд /2-5 сард/ угаарын хийн хордлогод өртөх тохиолдол нэмэгддэг учир сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх шаардлагатай гэж үзэж байна.










































































