Улаанбаатар хотын 84,829 өрхийн угаарын хий мэдрэгч төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд 61,031 угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг галлагааны улирлаас өмнө айл өрхүүддээ тараахаар төлөвлөснийг “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга танилцуулав.
Ингэснээр 2025 онд 145,860 өрх угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй болно. Харин 2026 оны төсөвт үлдсэн 45,000 өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж авахаар төлөвлөж байгаа аж.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн “Удахгүй галлагааны улирал эхэллээ. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хамгийн чухал ажлын нэг бол энэ төхөөрөмж.
Иймд угаарын хийн мэдрэгчгүй 45,000 айлын айлуудыг ирэх оны төсвийн жил хүлээхгүйгээр шийдвэрлэх шаардлагатай. Энэ асуудлаар нийслэлийн удирдлагуудад хандаж, галлагааны улирал эхлэхээс өмнө айлуудыг угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй болгох ажлыг яаравчлуулах шаардлагатай” гэжээ.









































































