Францын ерөнхийлөгчийн сонгуульд Marine Le Pen, Emmanuel Macron,Francois Fillon, гурав хүчтэй өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон мэтгэлцээнд Marine Le Pen үнэхээр сайн байж илүүрхэж чаджээ. Тэд терроризм болон францын хөгжил, аюулгүй байдлын хүрээнд мэтгэлцсэн юм. Гэхдээ судлаачидын үзэж байгаагаар явцын мэтгэлцээнд Marine Le Pen илүү байгаа хэдий ч ерөнхий үр дүнд бол Francois Fillon ерөнхийлөгч болох магадлал өндөр гэж үзжээ.
Гэхдээ чухам ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт бүхнийг шийдэх болно. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 23-нд, хоёрдугаар шат нь тавдугаар сарын 7-нд болно.
Үндэстэн агентлаг