Хаврын улиралд халуун хүйтэн агаарын урсгал холилддог учир биеийн дархлаа суларч өвчинд өртөх магадлал өндөр байдаг гэнэ. Энэ үед доорх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр дархлаагаа сайжруулж өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой аж. Үүнд цагаан гаа,сонгино, сармисыг хоолондоо түлхүү хэрэглэснээр нян бактерийг устгана. Мөн А витамин ихээр агуулдаг хоол хүнс хэрэглэх нь дархлааг дэмжиж ходоод гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг аж. Түүнчлэн хүнсэндээ ногоон өнгийн жимс ногоо түлхүү хэрэглэснээр дархлаагаа сэргийлэх ач тустай. Жишээлбэл өргөст хэмх, лууван, чинжүү, зэрэг ногоонууд нь C витамин ихээр агуулдаг учир бие мах бодийн бодисын солилцоог эрчимжүүлж эсийн идэвхитэй чанарыг дээшлүүлдэг юм байна.