Ирэх жилийн улсын төсөв хэлэлцэж байгаа үед УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Номингийн татвар төлөгчдийн мөнгөөр 16-18 насны хүүхдүүдэд 18.3 тэрбум төгрөгийн кино, жүжиг үзэх эрхийн бичиг олгоно гэж байсан нь олны шүүмжлэлийг дагуулж байна.
Тэгвэл тэрхүү 18.3 тэрбум төгрөгийн зарцуулалтыг буцаахаар болсон байна.
УИХ-ын зарим гишүүд болон олон нийтийн зүгээс өсвөр насныханд кино үзүүлнэ гэж байгаа тэрхүү 18.3 төгрөгийг үр ашигтай зүйлд захиран зарцуулах ёстой гэж үзэж байгаа билээ.