52 настай эмэгтэй махны машинд гараа хавчуулсан байсныг Онцгой байдлын газрын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд махны машинд гараа хавчуулсан тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход махны лангуу түрээслэгч иргэн махны машинд зүүн гараа хийж хавчуулсан байсныг 30 минут ажиллаж гаргасан байна.
Эх сурвалж: ОБЕГ