Дөнгөж сая Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын үеэр оролцогч н.Чимгээ гэх эмэгтэй төрж, 3.2 кг хүүтэй болсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Ч-г шүүгчийн туслах Б.Солонго эх барьсан байна. Эх хүү хоёрын бие сайн байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хүргээд байгаа аж. Энэ явдлыг Хан-Уул дүүргийн шүүхийнхэн ихэд бэлэгшээж байгаа гэнэ.
Н.Чимгээ нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд тус шүүх хуралд иргэдийн төлөөлөгчийн журмаар уригдан оролцож байжээ.
Эх сурвалж: ugluu.mn