Засгийн газраас өргөн барьсан төсөвтэй холбогдуулж Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Ш.Батбаяр, Гавьяат эмч З.Мэндсайхан нар мэдээлэл өглөө.
Тэд “Бид төсвийн дүн хэт үрэлгэн буюу улс орны хөгжил, ард түмний амьдралд ноцтой хохирол учруулахуйц байгааг давхардуулж тоочихгүй. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд сонгогчдын талаас илүү хувь нь МАН-д гол итгэлээ хүлээлгэж, АН-д хяналт тавьж шүүмжлэх, засаж залруулах даалгавар өгсөн гэж хэлж болно. Ингэснээр хөрөнгө мөнгө завшсан этгээдүүдэд хариуцлага цаашид төрийн хулгай гарахгүй байлгах тал дээр анхаарна гэдэгт итгэсэн сонголт юм. Өмнөх УИХ-ын сонголтоор дулдуйдан хуульд өөрсдөддөө ашигтай луйврын заалтууд оруулж ард түмнийг доромжилсныг бүгд мэдэж байгаа.
Ийм бусармаг байдал өнөөдөр даамжирч, ил цагаандаа гарч, хулгайлахаас өөрийг сэтгэх чадваргүй болохоо олон үйлдлээр нотолсоор байгаа эрх баригч намтай хамтарч хулгай луйвраа хамтрахаар болсон нь энэхүү төсөв хэлэлцэх үеэр ил боллоо.
Хоёр намын дээр дурдсан увайгүй үйлдэлд оролцсон хүмүүс өнөөдөр УИХ-ын, ЗГ-ын гишүүд болчихсон, түрүүчээсээ төрийн мөнгө хулгайлах үйлдэлд нэр холбогдоод явж байна” гэв.