Өнөөдөр (2024.11.11) болсон Японы парламентын хоёр дахь шатны санал хураалтаар Шигэрү Ишиба Ерөнхий сайдаар сонгогдлоо.
Энэ оны есдүгээр сард Ерөнхий сайд асан Фүмио Кишида огцорсны дараа 67 настай Ишибаг шинэ Ерөнхий сайдаар батламжилсан.
Өнөөдрийн парламентын ээлжит бус чуулганы өмнө Ишиба болон түүний танхимын гишүүд санал хураалт явуулахын тулд огцорсон.
Ингээд сөрөг хүчний удирдагч Ёшихико Нодагийн эсрэг хоёр дахь шатны санал хураалтыг явуулж Ишиба ялалт байгуулсан нь энэ юм.
Тэрээр даваа гарагт багтан Засгийн газрынхаа гишүүдийг томилох бөгөөд өмнөх бүтэцтэй ижил бүрэлдэхүүнээр танхимаа бүрдүүлэх төлөвтэй байна.
Парламентын сонгуульд Шигэрү Ишибагийн Либерал ардчилсан нам олонх болж чадаагүй нь түүний хувьд хуулийн төсөл, төсөв батлуулахад сөрөг хүчний хаалт том сорилт болж байна.
Энэ сонгуулийн үр дүн тус намын хувьд 2009 оноос хойших хамгийн бага суудал авсан муу үзүүлэлт болсон юм.
Эх сурвалж: ВВС