Австралийн засгийн газар шинэ татварын хууль баталсан бөгөөд үүнд Гүүгл, Фэйсбүүк зэрэг үндэстэн дамнасан корпорациудад Австрали улсад явуулсан үйл ажиллагаа болон үйлчилгээ эрхэлсний төлөө төлөх татвараа чангатгасан гэжээ. Энэхүү татварын бодлого нь татварын орлогыг хоёр тэрбум доллариар нэмэгдүүлэх ба Сангийн сайд Scott Morrison хэлэхдээ \”Бид маш том татварын хянан шалгалтын баг ажилуулж байгаа. Одоогоор Австрали улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 59 дэлхийн хэмжээний компаниудад 71 аудитын байгууллага шалгалт хийж байна гэжээ. Судалгаагаар 2015 эхний хагаст 30 гаруй үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийх, эсвэл огт татвар төлдөггүй нь тогтоогджээ. Шинэ баталсан хуулиар татвар төлөхөөс зайлсхийх тохиолдол ашгийн 40 хувиар цаашлаад Австрали улсад үйл ажиллагаагаа явуулахыг хориглох гэнэ.
Үндэстэн агентлаг