Австралийн Доктор Жакүлайн Коулд /Jacqueline Gould/ удирдуулсан судалгааны баг 2500 гаруй жирэмсэн эхчүүдэд судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд жирэмсэн эхчүүд загасны тос хэрэглэснээр хүүхдийн оюун ухаан, тархины хөгжилд ямар ч нөлөө байдаггүй гэдгийг тогтоосон байна.
Харин загасны тос болон эм бэлдмэл нь нярайн хөгжил, хэл яриа, хараа зэрэгт эергээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэхдээ жирэмсэн үедээ загасны тос, эм бэлдмэлийг ихээр хэрэглэх нь төрөх хугацааг удаашруулдаг байх магадлалтай. Үүнийг тогтоохын тулд судалгааны том баг гаргаж ажиллах шаардлагатай гэж тайлбарласан байна.
Үндэстэн агентлаг