Их Британи улс мөн адил АНУ-тай холбоотоогойр том оврын электрон хэрэгслийг онгоцонд тээвэрлэх, авч явахыг хориглосон байна. Энэхүү хориг арга хэмжээ нь Их Британиас Турк, Ливан, Иордан, Египет, Тунис, Саудын Араб, зэрэг нислэгүүдэд хэрэгжиж эхэлсэн юм. Тухайлбал энгийн гар утаснаас том хэмжээтэй төрөл бүрийн компьютер, цахим ном, зургийн аппарат, DVD, тоглоомын цахим хэрэгсэл, хэвлэх олшруулах зэрэг бүх төрлийн цахим аппаратыг биедээ авч явж болохгүй. Харин ачаандаа хийж тээвэрлүүлж болох аж.
Үндэстэн агентлаг