УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Засгийн газрын хийсэн бантанг Ерөнхийлөгчийн хоригийн дагуу хэлэлцэж байна. Тэгтэл сайд нар чинь хаачсан юм. Ганц нэг л сайд байна шүү дээ. Ирцээ сайжруул. Засгийн газрын ажлыг хийх гэж бид ядаж байна, хамаг цагаа алдлаа. Том төсөл хөтөлбөрүүдийн гэрээг оруулж ирж ажлаа хиймээр байна. Гэтэл сайд нар нь ирдэггүй, нэг л том зүйл ярьсан хүмүүс. Төрийн ажил явдаггүй ээ.
Хамтарсан Засгийн газар гээд байгаа. Ерөнхий сайд, УИХ нь хамтраад яваад байх шиг. Гэтэл доогуур албан тушаалтнууд, сайд нар нь “май” гээд дунд хуруугаа өгөөд, та нартай хамтарна гэж байхгүй шүү гэсэн байдалтай л байна шүү дээ” гэв.