“Ногоон автобус”-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.12.04/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.
Гэсэн ч шүүх хурал дахин хойшиллоо.
Учир нь Улсын Дээд шүүх эдгээрт өдрүүдэд Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор нэр бүхий өмгөөлөгч нар шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.