УИХ-ын гишүүн М.Нарантуяа- Нара нийслэлд агаарын бохирдол их энэ үед хүүхэд, багачуудын дунд ханиад томуу газар авч байна.
Тиймээс сурагчдын өвлийн амралтыг төлөвлөсөн хугацаанаас урагшлуулах санал гаргаж, энэ саналаа тусгасан албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлж буйгаа өнөөдөр /2024.12.11/ мэдэгдлээ.
Тэрбээр, Дунд сургуулийн амралтыг багадаа долоо хоногийн өмнө эхлүүлбэл эцэг, эхчүүд хүүхдээ хэсэг хугацаанд ч гэсэн хөдөө орон нутагт явуулах, цэвэр агаарт гаргана шүү дээ гэв.
Боловсролын яамнаас гаргасан 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг дараах байдлаар гаргасан юм.
1-2-р ангийнхан:
-
Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
-
Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал
3-5-р ангийнхан:
-
Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
-
Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
6-9-р ангийнхан:
-
Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
-
Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
10-12-р ангийнхан:
-
Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
-
Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.