“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний тээвэр өчигдөр эхэллээ.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг өнгөрсөн аравдугаар сарын 25-нд Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар борлуулжээ.
Баяжуулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийг өчигдөр эхлүүллээ. Нүүрс баяжуулах үйлдвэр жилд арван сая тонн нүүрс хүлээн авч, баяжуулах хүчин чадалтай. Олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна гэж ЭТТ ХК-иас мэдээлэв.