Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Хууль зүй дотоод хэргийн яамнаас УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон Хүний эрх эрх чөлөөг хангахтай холбоотой 11 багц хуулийн танилцуулгыг сонслоо. Үүнд хэвлэлийн эрх чөлөө болон жагсаал цуглаан хийхтэй холбоотой эрх чөлөөний хуулиуд орсон байгаа.
П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Ажиллах хүчтэй холбоотой хуулийн төслийг Ардчилсан нам дэмжихгүй гэх байр сууриа илэрхийлсэн. Хуралдааны дундуур хуулийн төслийг буцаан татсан гэдэг мэдээлэл авлаа” гэлээ.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Бид хэвлэлийн эрх чөлөөг хангахад хуулийн ямар асуудал байгаа талаар судалгаа хийлгэж байна. Судалгааны дүнг хүлээж байна.