Эрдэнэс Таван толгой ХК-аас 1.7 тэрбум төгрөгөөр хяналтын камер авах тендерийг өнөөдөр зарлажээ.
Өмнөговь аймаг, Цогтцэций дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-н гаалийн хяналтын бүсийн талбайн үйл ажиллагааны хяналт хийх, нүүрс тээврийн 8.2км авто замын хяналтыг хийх сүүлийн үеийн дэвшилтэд технологийн камер, дагалдах программ хангамж, дэд бүтэц, аюулгүй байдал, мэдээллийн системийн түргэн шуурхай байдлыг хангах, “Шуурхай, удирдлагын төв”-д хянах, удирдах боломж бүхий хяналтын камерын систем суурилуулах зорилготой тендерийн төсөвт өртөг нь 1,739,070,000 төгрөг юм.
Техникийн шаардлагад дурдсанаар нийт 182 ширхэг камерыг заасан байршлуудад суурилуулах ба бусад холбогдох тоног төхөөрөмж, шонгуудыг мөн авах аж.