Цахим сүлжээнд “Би гэртээ байхаас айж байна. Дүү нараа аваад гадаа гарвал битүү утаа, гэртээ тоглосныхоо төлөө доод айлын эгчид өдрийн 11:00 цагт зодууллаа. Үнэхээр гомдож байна” гэх утга бүхий бичлэг, зургийг нийтэлжээ.
Бичлэгт шуугьж, үймүүлсэн гэх шалтгаанаар бусдын гэрт орж ирж, хүүхдийн биед халдаж, зандарч буй эмэгтэйн үйл явц бичигдсэн байв.
Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах 1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (100,000), хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (1,000,000) торгоно.