Улаанбаатар хотын орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. 2024 оны арванхоёрдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.65 сая төгрөг болж,Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.72 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ доорх байдалтай байна. Тухайлбал:
-
Хан-Уул дүүрэг 4.68 сая төгрөг,
-
Чингэлтэй дүүрэг 4.62 сая төгрөг,
-
Баянзүрх дүүрэг 4.45 сая төгрөг,
-
Баянгол дүүрэг 4.28 сая төгрөг,
-
Сонгинохайрхан дүүрэг 3.29 сая төгрөг байна.
2024 оны 12 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.27 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.90 сая төгрөгийн үнэтэй байна.
Тэдгээрийг дүүрэг тус бүрээр нь авч үзвэл:
-
Чингэлтэй 4.68 сая төгрөг,
-
Хан-Уул 4.57 сая төгрөг,
-
Баянзүрх 3.81 сая төгрөг,
-
Баянгол 3.76 сая төгрөг,
-
Сонгинохайрхан дүүрэгт 2.94 сая төгрөг байгаа ажээ.
2024 оны 12 дугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 33.2 хувь (1150.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 10.3 хувь (438.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм.
Харин хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 36.9 хувь (1589.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянзүрх дүүрэгт 12.0 хувь (409.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.