“Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын академи”-ийн үйл ажиллагааны талаар хүү Цэдэнбалын Зориг, үүсгэн байгуулагч Ц.Жамбалсүрэн, Л.Хайсандай нарын эрдэмтэд мэдээлэл хийлээ.
Цэдэнбалын Зориг “Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын академи”-ийг татан буулгаж байгаагаа мэдэгдлээ.
Учир нь нэгдүгээрт, уг академи анх байгуулагдах үедээ тавьсан анхны зорилгоо нэгэнт биелүүлсэн, хоёрдугаарт тус академийн зарим гишүүд байгууллагын нэрийг барьж, ихээхэн хэмжээний хандив, мөнгийг бусдаас авч, хувьдаа завшсан явдал гарах болсон тул ийн шийдэж байгаа ажээ.
Мөн Цэдэнбалын Зориг “Монгол Улсын төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалын музейг Улаанбаатар хотод байгуулахаар ажиллаж байгаагаа зарлахын сацуу аавын маань хөрөнгийг 1990-ээд онд хууль бусаар хураасан” гэв.
Иймээс шүүхийн ямар ч шийдвэр гараагүй байхад хураасан аавын маань хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагч нь би, энэ хөрөнгийг буцааж өгөөд би түүнийг нь худалдвал би Монголын хамгийн баян хүмүүсийн нэг болно.
Гэхдээ би зөвхөн хувьдаа эзэмшихгүй, учир нь аавын маань хөрөнгө бол Монголын ард түмний хөрөнгө байх ёстой. Иймээс ч аавынхаа бүх хөрөнгийг музейд нь байрлуулна гэлээ.