Морьтой иргэд “Дүнжингарав” худалдааны төвөөс хөдөлж, Сүхбаатарын талбайд тайван жагсав.
Жагсагчид ямарваа нэгэн байдлаар улс төрийн байр суурь илэрхийлэх зорилгогүй гэдгээ мэдэгдсэн. Харин “Дүнжингарав” уралдаан буюу хаврын морин уралдааныг сэргээх шаардлага Засгийн газарт хүргүүлж буй аж.
Учир нь өвөл морь уралдуулах нь эрсдэл ихтэй, унаач хүүхдүүдийн эрхийг зөрчдөг үндэслэлээр ХЭҮК асуудал тавьж, 2018 оноос “Дүнжингарав” уралдааныг хориглосон юм.