Нэгдүгээр сарын 11-нд жагсаал болох үеэр Төрийн ордон руу бие зассан иргэнийг 7 хоног баривчилсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Төрийн тусгай объект руу бие засаж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан иргэний бичлэг цахим орчинд түгжээ.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж иргэн С-ийг олж, Шүүхээс 7 хоногийн хугацаагаар баривчилсан байна.