Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд Хөшигийн хөндийн туннелийг Сэлбийн хурдны замтай холбох авто замын төслийн танилцуулгыг сонссон бөгөөд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болжээ.
Тэрбээр “Улаанбаатар хотын цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Энэхүү төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг” гэв.