УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг АТГ-аас шалгаж байгаа.
Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж байгаа юм.
Харин шалгалтын явцад тэрээр “Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх тул гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байна” хэмээн өргөдлөө гаргаж, чөлөөлөгдсөн. Улмаар эргэн ирээгүй тул түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас “УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбоотой хэргийг шалгаж байна. Тухайн хүнийг гадаад улсад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн” гэлээ.