УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өчигдөр “Засгийн газрыг Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирдаж, улс төрийн томилгооноос эхлээд хэнийг харлуулах уу, хэн рүү дайрах уу гэдэг кино зохиолуудыг бичиж байна” гэж мэдэгдсэн юм.
Энэхүү мэдэгдэлд УИХ-ын гишүүн Ө.Шижир хариу болгож, фейсбүүк хуудаснаа дараах сэтгэгдлийг бичжээ.
Тэрбээр “Дуурийн театрын цэцэрлэгт хүрээлэнд баригдсан Централ товер, хүүхдийн паркын газарт баригдсан Шангри-Лагаас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авахуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо тэндээс хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улстөрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ.
Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй байгаа юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх….” гэжээ.