Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн дулаан өнгөрсөн долоо хоногоос тасалдаж эхэлжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралт дуусаж өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хичээл эхэлсэн.
Үүнтэй зэрэгцэн 16 дугаар сургуулийн дулаан тасалдаж эхэлсэн байна. Тэр даруйд нь сургуулийн удирдлагууд дулаан хангамжийн холбогдох байгууллагуудад хандсан боловс өнөөдрийг хүртэл асуудал нь шийдэгдээгүй ажээ.
Сургууль нь сурагчид хэвийн хичээллэх боломжгүй хүйтэн байсан учир өнгөрсөн баасан гаригийн хичээлээ цахимд шилжүүлсэн юм. Тус сургуулийн удирдлагууд даваа гаригт хэвийн болно гэж итгэсэн боловч өнөөдөр нөхцөл байдал хэвээрээ байгааг хэллээ.
Сургуулийн анги танхим ердөө 10 хүрэхгүй градусын дулаантай байгаа учир зарим анги танхимдаа цахилгаан халаагуур залгаж, сурагчид нь гадуур хувцастайгаа хичээлдээ сууж байна.
Мөн сурагчдын ирц их хэмжээгээр буурчээ.