Зайсангийн хуучин гүүрийг буулгах ажлын явц 25 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сарын 1-нд буулгаж дуусна.
Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэдгийг албаныхан мэдээллээ.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр “Зайсангийн хуучин гүүрийг буулгах ажлын явц 25 хувьтай байна. Гүүрний нийт 90 дам нуруунаас 30-ыг нь өчигдөр буулгаж дууссан. Өнөөдрийн байдлаар ус сувгийн зэрэг шугам сүлжээний буулгалт дуусаад байна. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна” гэлээ.