Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.
Сүүлийн үед хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүжилттэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж байна.
Улмаар хөлбөмбөг сонирхогчид, зүтгэлтнүүд, клубууд ээлж дараалан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлж, ээлжит бус их хурлаа хийхийг шаардаж байв. Үүсээд буй асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Харин энэ үед холбооны ерөнхийлөгч нь ажлаа өгч, дараах мэдэгдлийг гаргажээ.
Өнгөрсөн сард хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж үүрэгт ажлаа өгч, Тавантолгой түлш ХХК-н захирал асан М.Ганбаатар түүний орыг залгасан юм.